Нийтлэлч Чалчаа саарал (Энэ нийтлэл дэх үзэл бодол, дүгнэлт нь нийтлэлчийн байр суурийг илэрхийлнэ)
Вьетнамын дайны үеэр Америкчууд дайнд явуулах хүн хүчний хэрэгцээ нэмэгдэн хэцүүдэж эхэлсэн тэр үед АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Макнамара нэгэн төсөл хэрэгжүүлжээ. 1966 оны 10-р сард эхэлсэн “Project 100,000” нь өмнөх шалгуураар цэргийн албанд тэнцэхгүй байсан залуусыг элсүүлж, сургах хөтөлбөр байв. Тэд зөвхөн IQ багатай хүмүүс байсан гэсэн үг биш: элсэлтийн шалгалтын босгоос гадна засаж эмчлэх боломжтой биеийн зарим нөхцөлийн шалгуурыг ч сулруулсан юм. [1]
Ийм төсөл хэрэгжүүлэх нь улс орны хувьд хэд хэдэн томоохон ач холбогдолтой гэж үзэж байв. Юун түрүүнд цэрэг армийн хүн хүчний нөөцийг нэмэгдүүлнэ. Мөн ядуу, боловсрол багатай залуучуудыг сургаж, мэргэжил эзэмшүүлснээр иргэний амьдралд нь тусална гэж тооцжээ. Нэг сумаар хоёр туулай буудах санаа нь энэ. [1]
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү